Баяр наадмын талбайд иж бүрэн гэрэлтүүлэг хийж байна
2019-07-22 23:27:00, 856
Хөвсгөл аймгийн баяр наадмын талбай буюу хөлбөмбөгийн талбай бүрэн гэрэлтүүлэгтэй болж байна. Тус аймгийн Хөлбөмбөгийн холбооны тэргүүн Т. Болдбаатарын санаачлагаар Улсын их хурлын гишүүн Эрчим Хүчний сайд Ц. Даваасүрэн гишүүний дэмжлэгээр талбайн гэрэлтүүлгийг хийж байна. Мөрөн хот үүсэж хөгжсөний 210 жилийн ой, Хотгойдын хурд-4 Хангайн бүсийн хурдан морины уралдааны нээлт энэ сарын 26-ны 21 цагаас баяр наадмын талбайд болно. Тус аймагт анх удаа баяр наадмын нээлтийг шөнө хийх гэж байна. Энэ үеэр хамгийн сүүлийн үеийн гэрэлтүүлэг бүхий орчинг бүрдүүлэхээр баяр наадмын талбайд иж бүрэн гэрэлтүүлэг хийж байна. Мөн 8 сарын тавнаас 15-нд Хөвсгөл аймагт болох Хөлбөмбөгийн насан хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах 21 аймгийн " Үндэсний цом" цом тэмцээн хамгийн сүүлийн үеийн гэрэлтүүлэг бүхий стандартын орчинд болох ажээ.
 
Б.Ганаа
 


Баяр наадмын талбайд иж бүрэн гэрэлтүүлэг хийж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-07-23 07:28:32
    Зочин: амжилт