Хөвсгөлийн Магнай халиун тэнгэрт хальжээ
2019-07-22 22:00:22, 524

Хөвсгөлийн хурдан ажнай Магнай халиун төрийн наадамд тоосоо өргөсний дараа тэнгэрт хальжээ. Тэрээр маш олон наадамд торгон жолоогоо өргүүлж Хөвсгөл нутгаа алдаршуулсан хурдан хүлэг юм. Тухайлбал 2016 ,2017 онд улсад түрүү, 2014, 2015 улсад айраг, 2016 оны ИХ Хурд уралдааны аман хүзүү, 2013, 2015, 2016 оны Зүүн бүсийн түрүү, 2014 оны Хотгойдын хурд 3-т т айргийн гуравт хурдалсан юм. Мөн 2015 оны Дүнжингарав уралдааны түрүү, 2012 онд Сүхбаатар аймгийн 70 жил Зүүн бүсийн уралдаанд айргийн гуравт, 2013 онд Дүнжингарав уралдааны айргийн 4, Эрдэнэт хотод болсон Хангайн бүсийн хаврын уралдаанд аман хүзүүдэж нийт улс бүсийн наадамд 5 түрүүлж 10 айрагдсан, Хөвсгөл, Өвөрхангай аймгийн тэгш ойд айрагдаж байсан Хөвсгөл түмний төдийгүй Монгол түмэнд алдаршсан хурдан хүлэг байсан юм. 

Б.Туяа 



Хөвсгөлийн Магнай халиун тэнгэрт хальжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0