Мөрөн сум ёслол хүндэтгэлийн өргөөтөй боллоо
2019-07-22 21:58:40, 967

Мөрөн хот үүсэж хөгжсөний 210 жилийн ой, Хотгойдын хурд-4 Хангайн бүсийн хурдан морины уралдаан ирэх баасан гарагт эхэлнэ. Мөрөн сумын хэмжээнд түүхт ойгоо их бүтээн байгуулалтын ажлаар угтаж байна. Ойн хүрээнд Улаанбаатар хот дахь Мөрөн сумын нутгийн зөвлөлийн санаачлагаар Хүндэтгэл ёслолын их өргөөтэй болж байна. Цаашид тус өргөөндөө Мөрөн сумын иргэдийнхээ хуримын ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах гэнэ. Мөрөн сумын ИТХ, ЗДТГ-аас гаргасан “Төлөвлөлт сайтай хотоос тохижилт сайтай хот болох” уриалгыг албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд дэмжин түүхт их ойгоо бүтээн байгуулалтын ажлаар угтаж байна. Ойн баярын үеэр  шилдэг 210 өрх, шилдэг байгууллагуудыг тодруулах ажээ. 

Б.Ганаа



Мөрөн сум ёслол хүндэтгэлийн өргөөтөй боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-07-23 14:33:59
    Зочин: bayr naadam odoo ved ongo mongonii alilga nolson umshigee hotgoid naadna gd bdag ******** nawsh holihson arhichid horgoison nohoi ene mef ee anhaarasaa billee