Мөрөн сумын 210 жилийн ой, Хотгойдын хурд-4 наадамд барилдах бөхчүүдийг бүртгэж эхэллээ
2019-07-19 15:25:02, 1215
Мөрөн хот үүсэж хөгжсөний 210 жилийн ой, Хотгойдын хурд-4  Хангайн бүсийн хурдан морины уралдаан 7 дугаар сарын 26-28-ний өдөр болно. Энэ үеэр улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн, Мөрөн сумын цолгүй бөхчүүдийн гэсэн хоёр төрлийн барилдаан болох бөгөөд барилдах бөхчүүдийг бүртгэж эхэлжээ. Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны түрүү бөхийг таван сая төгрөгөөр байлах ба сумын харцага начин цолтой болон цолгүй 64 бөхийн барилдаанд цол олгон хурдан удмын даагаар байлах ажээ. Барилдах бөхчүүд Хөвсгөл аймгийн бөхийн холбооны нарийн бичгийн дарга Г.Хүрэлбаатарт энэ сарын 26-ны дотор бүртгүүлэхийг анхааруулж байлаа. Дэлгэрэнгүй мэдээллийг 9938-8582, 8870-1499 утсаар лавлах боломжтой юм.
Б.Гантуяа 
 


Мөрөн сумын 210 жилийн ой, Хотгойдын хурд-4 наадамд барилдах бөхчүүдийг бүртгэж эхэллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0