Мөрөн сумын 210 жилийн ой, Хотгойдын хурд-4 наадмын нээлт шөнө болно
2019-07-19 14:53:50, 2093
Мөрөн хот үүсэж хөгжсөний 210 жилийн ой, Хотгойдын хурд-4 Хангайн бүсийн хурдан морины уралдааны нээлт энэ сарын 26-ны 21 цагаас баяр наадмын талбайд болно. Тус аймагт анх удаа баяр наадмын нээлтийг шөнө хийх гэж байна. Энэ үеэр хамгийн сүүлийн үеийн гэрэлтүүлэг бүхий орчинг бүрдүүлэх гэнэ. Наадмын үеэр 6 насны хурдан морь уралдаж, улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан, Мөрөн сумын цолгүй бөхчүүдийн барилдаан, шагай, сурын харваа зэрэг тэмцээн наадам болно. Мөрөн сумын ИТХ-аас гаргасан “Төлөвлөлт сайтай хотоос тохижилт сайтай хот болох” уриалгыг албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд дэмжин түүхт их ойгоо бүтээн байгуулалтын ажлаар угтаж байна.
 
Ойг угтан Мөрөн сумын байгууллага, өрх бүрт орчин тойрон хашаа хороогоо шинэчлэн тохижуулахыг уриалж, хашааны шохойг Засаг даргын тамгын газраас үнэ төлбөргүй олгож соёлч өрх, аж ахуйн нэгж, албан байгууллагыг тодруулах аян зарласанд иргэд аж ахуйн нэгж байгууллага идэвхтэй оролцож  байгаа ажээ. 
 
Б.Гантуяа 


Мөрөн сумын 210 жилийн ой, Хотгойдын хурд-4 наадмын нээлт шөнө болно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-07-22 22:29:37
    ????????: Эрлийз уралдах уу