Уран дөш зуслангийн гүүр үерт автжээ
2019-07-16 19:10:32, 572

 Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд усархаг бороо орсоны улмаас гол мөрөн үерлэж байна. Өчигдөр орой орсон борооны улмаас Уран дөш зуслан ордог гүүр үерт автаж зорчих боломжгүй болсон бөгөөд  гүүрийг сэргээн засварлах ажил өнөөдрөөс эхэлсэн байна. Мөн өнөөдрийн байдлаар Үүр, Бэлтэс голуудын түвшин 6-60 см даван хүчтэй үерлэж байгаа гэнэ. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын бороо орох төлөвтэй байгаа тул томоохон голуудын сав дагуу болон гуу жалгаар нутаглаж байгаа малчид, ард иргэд, тээвэрчдийг гол мөрний ус руу орохгүй байх, баталгаат зам гүүрээр зорчиж үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Хөвсгөл аймгийн МХГ-аас анхааруулж байна.

Б.Гантуяа 



Уран дөш зуслангийн гүүр үерт автжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0