Байнгын асаргаанд байдаг хүүхдүүдэд гэрээр явуулын үйлчилгээ үзүүлнэ
2019-07-02 00:14:28, 529
Хөвсгөл аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн ээлжит 2-р хуралдаан болов. Тус хуралдаанаар “Салбар зөвлөлийн энэ оны хагас жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, явц, үр дүнгийн тухай, хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн тухай, хөгжлийн бэрхшээлтэй хүний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудын тайлан мэдээллийг тус тус хэлэлцэж шийдвэрлэв.  Байнгын асаргаанд байдаг хүүхдүүдэд гэрээр явуулын үйлчилгээг үзүүлж, эцэг эхчүүдийн уулзалт, ярилцлага зохион байгуулах, тэдгээр хүүхдүүдийг төрийн байгууллагуудын харьяалалд авах ажлыг зохион байгуулна. Хүүхэд хамгаалал-Өрхийн хөгжлийг дэмжих нэрлэсэн жилийн хүрээнд амьжиргааны түвшнээс доогуур орлоготой хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй 93 хүүхдийн эцэг эсвэл эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг аймгийн төсвөөс төлөх асуудлыг шийдвэрлэх, Шинэ Мөрөн хорооллын 135 айлын түрээсийн орон сууцанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулахад тодорхой квот олгохоор болов.  Мөн хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх талаар иргэд, олон нийтэд хандсан сургалт, мэдээллийн ажлыг эрчимжүүлэх, хөдөлмөрийн тухай хуулийн 111-р заалт буюу 25 хүртэлх ажилтантай аж ахуйн нэгж байгууллагуудад 1 хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулах, тухайн ажилтны ажиллах тохируулгат орчныг байгууллагуудад бий болгох асуудлыг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргаж хэрэгжилтийг дараагийн ээлжит хуралдаанаар буюу ирэх 9-р сард эргэн хяналт хийж  үр дүнг тооцохооор болжээ. 
Б.Ганаа
 


Байнгын асаргаанд байдаг хүүхдүүдэд гэрээр явуулын үйлчилгээ үзүүлнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0