Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2019-07-01 00:59:59, 417
2019.07.01 / БИЛГИЙН ТООЛЛЫН 29
ЗУНЫ ДУНД ЦАГААН МОРЬ САРЫН
НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР
Үс засуулбал: Сүлд тэнэж одно
Наран ургах, шингэх: 05.00-20.55
Барилдлага: Үл зохилдох 
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй 
Суудал: Огторгуй
Аргын тооллын 7 сарын 1, Сумъяа гараг. Билгийн тооллын 29, Гөрөөсөн толгой одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 5 цаг 00 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
 


Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0