Мөрөн сумын 5-р багийн иргэд түүхт ойгоо угтан орчноо тохижуулсаар байна
2019-06-27 13:05:26, 725
Мөрөн сум үүсэж хөгжсөний түүхт 210 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг угтан “Төлөвлөлт сайтай хотоос тохижилт сайтай хот болох” аяныг зарласан юм. Тус аянд Мөрөн сумын 5-р багийн иргэд идэвхтэй оролцож байна. Тус багийн хэвтээ болон босоо тэнхлэгийн зам дагуу айл өрхүүд хашаагаа засаж будаж хашааны хаалгаа жигдрүүлэн нэг өнгө болгожээ. Мөн айл өрх бүр орчноо тохижуулан аянд идэвхтэй оролцож байгаад багийн Засаг дарга Г.Долгорсүрэн талархал илэрхийлж байлаа. Орчноо үлгэр жишээ болохуйц тохижуулан аянд идэвхтэй оролцсон өрхүүдээс Мөрөн сумын “Соёлч өрх”-ийг шалгаруулах тул иргэд материалаа багийн даргадаа энэ сардаа багтан өгөх шаардлагатай ажээ. 
 
 
Б.Туяа
 


Мөрөн сумын 5-р багийн иргэд түүхт ойгоо угтан орчноо тохижуулсаар байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0