Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна
2019-06-06 16:14:51, 867
2019.06.07 / БИЛГИЙН ТООЛЛЫН 4
ЗУНЫ ДУНД ЦАГААН МОРЬ САРЫН
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР
Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна.
Наран ургах, шингэх: 04.54-20.44
Барилдлага: Түлэх 
Шүтэн барилдлага: Авахуй 
Суудал: Огторгуй
Аргын тооллын 6 сарын 7, Сугар гараг. Билгийн тооллын 4, Найралт эх, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.
 


Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0