Хагас жилийн мал тооллогын түүвэр судалгаанд 3274 өрх хамрагдана
2019-06-06 14:33:08, 709
Хөвсгөл аймгийн хэмжээнд хагас жилийн мал тооллогын түүвэр судалгаа 4 дэх өдрөө үргэлжилж байна. Тус судалгаанд 3274 өрх хамрагдах бөгөөд 230 тоологч ажиллаж байна. Түүвэрт сонгогдсон малтай өрх, аж ахуйн нэгжийг тооллогод бүрэн хамруулан, улсын хэмжээгээр тооллогыг нэг зэрэг эхэлж малыг газар дээр нь нэг бүрчлэн нүдээр үзэж тоолж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу мэдээллээ. Хагас жилийн малын түүвэр судалгаагаар малын индексжүүлсэн даатгалд шаардлагатай тоо, мэдээллүүдийг цуглуулж, үр дүнг нэгтгэн тооцооллыг хийж, даатгуулсан малчдад улсаас нөхөн төлбөрийг олгох ажээ.
Б.Ганаа


Хагас жилийн мал тооллогын түүвэр судалгаанд 3274 өрх хамрагдана

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0