"ЖОЛООЧ БҮРТ ХЭВШҮҮЛЭХ САНАМЖ"-ИЙГ АВТОМАШИНД НААЖ БАЙНА
2018-05-26 22:07:42, 1120

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газраас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор "Жолооч бүрт хэвшүүлэх санамж"-ийг автомашинд нааж  байна.
Тус аймгийн хэмжээнд гарч буй зам тээврийн осол утсаар ярьж анхаарал болгоомж алдсан, хурд хэтрүүлсэн зэргээс зонхилон гардаг гэнэ. "Жолооч бүр хэвшүүлэх санамж"-ид "Суудлын бүс бүслэхэд хоёрхон хором хэрэгтэй, Замын хөдөлгөөнд оролцож байхдаа утас бүү хэрэглэ, хурд сэтгэл хөдөлгөмч үхэлд хүргэх аюултай, явган зорчигчийг хүндэл, бүү уралд, зайгаа барь" гэж анхааруулжээ.
Жолооч бүр дээрх санамжийг даган мөрдсөнөөр зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх боломжтой учраас хөдөлгөөнд оролцож буй жолооч бүхнийг "Жолооч бүрт хэвшүүлэх санамж"-ийг автомашиндаа нааж дагаж мөрдөхийг Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн ахлах байцаагч А.Мөнх-Эрдэнэ уриалж байна.



"ЖОЛООЧ БҮРТ ХЭВШҮҮЛЭХ САНАМЖ"-ИЙГ АВТОМАШИНД НААЖ БАЙНА

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0