Үс засуулбал өлзийтэй сайн
2019-05-31 01:33:04, 548
2019.05.31 / БИЛГИЙН ТООЛЛЫН 27
ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ШАР ЛУУ ӨДӨР
Үс засуулбал: Өлзийтэй сайн
Наран ургах, шингэх: 04.58-20.38
Барилдлага: Үл тохирох 
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй 
Суудал: Ус
Аргын тооллын 5 сарын 31, Сугар гараг. Билгийн тооллын 27, Шийдэм одтой, шар луу өдөр. Өдрийн наран 4 цаг 58 минутад мандан, 20 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
 


Үс засуулбал өлзийтэй сайн

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0