Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ
2019-05-29 20:14:39, 486
2019.05.30 / БИЛГИЙН ТООЛЛЫН 26
ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН
ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
Наран ургах, шингэх: 04.59-20.38
Барилдлага: Үл зохилдох 
Шүтэн барилдлага: Сэрэхүй 
Суудал: Огторгуй
Аргын тооллын 5 сарын 30, Бархасвадь гараг. Билгийн тооллын 26, Дэлгэрүүлэгч одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 4 цаг 59 минутад мандан, 20 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.
 


Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0