Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2019-05-28 23:55:38, 530
2019.05.29 / БИЛГИЙН ТООЛЛЫН 25
ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ УЛААН БАР ӨДӨР
Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
Наран ургах, шингэх: 05.00-20.37
Барилдлага: Рашаан 
Шүтэн барилдлага: Хурьцахуй 
Суудал: Төмөр
Аргын тооллын 5 сарын 29, Буд гараг. Билгийн тооллын 25, Могойг хүлэгч одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 5 цаг 00 минутад мандан, 20 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
 


Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0