"Хүннү эйр" авиа компанийн "Embraer-190" хөлөг Мөрөн хотод анх удаа буулаа
2019-05-28 18:16:54, 576
Хөвсгөл аймгийн Мөрөн хотод "Хүннү эйр" авиа компанийн "Embraer-190" хөлөг анх удаа бууж танилцуулах дадлага нислэгийг амжилттай хийлээ.
"Хүннү эйр" компани 68-72 хүний суудалтай ATR-72 маягийн хоёр агаарын хөлөгтэй агаарын тээврийн үйлчилгээг хүргэж байсан. Энэхүү "Embraer-190" агаарын хөлөгтэй болсноор нислэгийн чиглэлүүд, нэг өдөрт үйлдэх нислэгийн тоо болон тээвэрлэх зорчигчдын тоог нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байгааг тус компанийн удирдлагууд онцолж байв.Тус хөлөг нь дуу чимээ багатай, цэвэр тохилог, олон улсын хэмжээнд эрэлт ихтэй, агаарын тээвэрт хамгийн их тоогоор хэрэглэж байгаа хөлгүүдийн нэг бөгөөд нислэгийн хурд 870 км/ц, зорчигчийн 98 суудалтай нислэгийн зай 4,537 км ажээ. Аялал жуулчлалын улирал эхэлж байгаа учраас тун удахгүй Мөрөн хотын чиглэлд зорчигчтой нислэгээ үйлдэх гэнэ.
Б.Ганаа


"Хүннү эйр" авиа компанийн "Embraer-190" хөлөг Мөрөн хотод анх удаа буулаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0