Хөвсгөлд мал төллөлт 60 гаруй хувьтай байна
2019-05-28 00:10:22, 936

Хөвсгөл аймгийн хэмжээнд нийт 2 сая 500 гаруй мянган толгой  мал төллөхөөс 1 сая 150 мянган толгой хээлтэгч мал төллөж, мал төллөлт 60 гаруй хувьтай байна гэдгийг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт орсон цасны улмаас нэг настай мал болон төлийн хорогдол нэмэгдсэн бөгөөд төл бойжилт 98 хувьтай байна. Аймгийн хэмжээнд он гарсаар нийт мал сүргийн 0,6 хувь нь хорогджээ. Сүүлийн өдрүүдэд цаг агаар тогтуун хур тунадас ахиу орсны улмаас нийт нутгаар ногоо ургаж зарим газарт мал ногоонд цадаж эхэлжээ. 

Б.Туяа 



Хөвсгөлд мал төллөлт 60 гаруй хувьтай байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0