Хүн ам орон сууцны тооллогын комиссын дарга нарт мэдээлэл өглөө
2019-05-27 23:59:04, 612
Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсээс хүн ам орон сууцны 2020 оны тооллого, байшин орон сууцны тооллогын бэлтгэл ажлын хүрээнд сумдын Хүн ам орон сууцны тооллогын комиссын дарга сумдын Засаг дарга нарт мэдээлэл өгөх сургалтыг зохион байгуулав. Ирэх оны 1 сарын 8-аас 9 нд шилжих шөнийн 00 цагаас хүн ам орон сууцны тооллого улсын хэмжээнд нэгэн зэрэг эхлэх юм. Тус тооллого нь хосолмол хэлбэрээр явагдах учраас тооллогыг хэрхэн зохион байгуулах, юуг анхаарах талаар  Засаг дарга нарт мэдээлэл өгч тооллогын бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа ажээ.
Б.Туяа 
 


Хүн ам орон сууцны тооллогын комиссын дарга нарт мэдээлэл өглөө

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0