Хүүхдийн парк хямдралтай үнээр үйлчилж эхэллээ
2019-05-23 20:04:20, 429
Мөрөн сумын Хот тохижилт үйлчилгээний төвөөс Хүүхдийн паркийн тоглоомуудын урсгал засварыг хийж дууссан бөгөөд хямдралтай үнээр үйлчилж эхэллээ.Тус төв хүүхдийн баярыг угтан бүх тоглоомдоо 50 хувийн хямдрал зарласан байна. Энэ жилийн хувьд агаарын дугуйндаа засвар үйлчилгээ хийж, морин тойруулга, далайн дээрэмчин зэрэг тоглоомдоо цэвэрлэгээ үйлчилгээ хийжээ. Мөн усан оргилуурыг шинээр ашиглалтад оруулж орчин тойрныг нь тохижуулсан байна. Хүүхдийн баярын өдөр албан ёсны нээлтээ хийх бөгөөд хүүхдийн баяраас өмнө ирж тоглосон хүүхдүүдэд хямдрал, урамшуулалтай үйлчилж байгаа ажээ.
Б.Ганаа


Хүүхдийн парк хямдралтай үнээр үйлчилж эхэллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0