Увс аймагт цэргийн алба хаасан залуус нутагтаа ирлээ
2019-05-01 18:37:09, 921
Хөвсгөл аймгаас өнгөрсөн оны нэгдүгээр ээлжээр цэргийн жинхэнэ албанд татагдан Увс аймагт хугацаат цэргийн алба хаасан залуус халагдаж өнөөдөр нутагтаа ирлээ. Залуусыг тэдний аав ээж, гэр бүл, найз нөхөд болон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа С.Батхуяг тэргүүтэй албаны хүмүүс Хотгойдын баатар Чингүнжавын талбайд угтан авлаа. Энэ үеэр аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа С.Батхуяг цэргийн албаа нэр төртэй хаасан залууст батламж болон бусад холбогдох биеийн байцаалт бичиг баримтыг нь хүндэтгэлтэйгээр гардуулан өгч цаашдын ажил амьдралд нь амжилт хүслээ.
 
Б.Туяа


Увс аймагт цэргийн алба хаасан залуус нутагтаа ирлээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0