Иргэд төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл их авчээ
2019-05-01 16:19:39, 592

Монгол Улсад Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулсаны 60 жил, Олон улсын хөдөлмөрийн байгууллага байгуулсаны 100 жилийн ойн хүрээнд Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвтэй хамтран "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг Мөрөн сумын Чингүнжавын талбайд зохион байгуулав.

Энэ үеэр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас төрөөс хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр явуулж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгч, ажилд зуучлах үйлчилгээг үзүүлсэн бөгөөд иргэд төсөл хөтөлбөрийн тухай мэдээллийг хамгийн их сонирхон мэдээлэл зөвлөгөө авсан байна.Мөн ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авахаар уулзалт ярилцлага хийж, тухайн ажлын байранд тохирсон ажилтныг ажилд зуучлан нийтийг хамарсан ажилд хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жижиг зээл, санхүүгийн дэмжлэг авсан иргэдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг иргэдэд танилцуулж байлаа.

Б.Ганаа



Иргэд төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл их авчээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-02 22:59:36
    Зочин: Ergvv ******** hulgaichuud, tatbar tologchdiin mongo hulgailagchid, bie vnelegch, ******** doloogchid.