Шинэ-Идэр сумын нутагт гарсан түймрийг цурманд оруулжээ
2019-04-29 19:11:49, 607
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Баяннуур багийн Бүгсийн дөмөг гэдэг газар сумын төвөөс хойд зүгт 45 км-т ойн түймэр өнгөрсөн бямба гарагт гарсан бөгөөд түймрийг өчигдөр цурманд оруулсан байна.
Түймрийн голомтод Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 23 иргэн, 2 автомашинтай бүрэн унтраахаар ажиллаж байна. Тус аймгийн хэмжээнд хуурайшилт ихтэй Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Тариалан, Галт, Шинэ-Идэр зэрэг 5 сум хуурайшилтын 4-р зэрэг буюу түймрийн эрсдэл нэн их аюултай, 7 сум хуурайшилтын 3-р зэрэгт түймрийн эрсдэл аюултай түвшинд хүрсэн учраас ард иргэдийг болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжилж байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Б.Туяа 


Шинэ-Идэр сумын нутагт гарсан түймрийг цурманд оруулжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0