Үс засуулбал өвчин эмгэг ирнэ
2019-04-27 21:59:47, 524
 
ХАВРЫН АДАГ ШАР ЛУУ САРЫН
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ХОНЬ ӨДӨР
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
Наран ургах, шингэх: 05.42-19.59
Барилдлага: Үхэх 
Шүтэн барилдлага: Хурьцахуй 
Суудал: Огторгуй
Аргын тооллын 4 сарын 28, Адъяа гараг. Билгийн тооллын 24, Яруу эгшигт одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 42 минутад мандан, 19 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
 


Үс засуулбал өвчин эмгэг ирнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0