Хятад-Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан “70 жилийн гэрч” сурвалжлагын багийнхан Яньань хотод ажиллав
2019-04-27 18:03:29, 489

Хятад-Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан “70 жилийн гэрч” сурвалжлагын багийнхан энэ сарын 13-14-нд Шаньши мужийн Яньань хотод ажиллав.Тус багийн сэтгүүлчид Яньань хот дахь Ян Жялингийн хуучин буурь, Яньаний хувьсгалт музей, Баоташань аялал жуулчлалын бүс зэрэг газраар явж, хувьсгалын түүх, соёл уламжлал болон тус хотын нийгэм, эдийн засаг, иргэдийн амьжиргаатай танилцсан юм. Баоташань уул нь Яньаний газар зүй, соёлын онцлох билэг тэмдэгт тооцогддог.

Жялиншань уул ч гэдэг ба ууланд эрдэнийн суварга босгосноор Баоташань уул гэх болжээ. 9 давхар, 44 метр уг суваргыг Тан улсын үед босгосон. Янжялингийн хуучин буурь нь 1942 оны 5 дугаар сард Яанань утга урлагийн хурал хуралдсан газар юм. Чавгын хүрээлэнгийн хувьсгалын суурин бол 1943 оны 10 дугаар сараас 1947 оны 3 дугаар сар хүртэл Төвийн нарийн бичгийн дарга нарын газар ажиллаж, Их үйлдвэрлэлийн хөдөлгөөн болон Суртал цэгцлэх хөдөлгөөн өрнүүлж байсан газар юм.

Монгол Улсын “Өглөөний сонин” сонины Ерөнхий эрхлэгч З.Боргилмаа Яньань хотын талаарх сэтгэгдлээсээ хуваалцахдаа, “Яньаний ард түмэн маш их хөдөлмөрч хүмүүс юм. Хүрээлэн буй орчны хэцүү байдлыг ялан давж, сайхан хотыг бүтээн хөгжүүлж байгааг харахад гайхамшигтай байлаа” гэлээ.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Сэлэнгэ аймаг дахь салбарын тэргүүн Я.Наранцэцэг хувьсгалын өлгий нутгийг аялал жуулчлалын бүс болгосон тухайд, “Манай нутаг ч мөн ялгаагүй хувьсгалын өлгий нутаг юм. Яаньань хотынхон хувьсгалын буурь нутгийг аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлж байгаагаас суралцууштай санагдлаа. Энэ удаагийн аялал маш гүнзгий утга агуулгатай аялал боллоо” хэмээн ярьсан юм.



Хятад-Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан “70 жилийн гэрч” сурвалжлагын багийнхан Яньань хотод ажиллав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0