Хөвсгөл аймгийн Мөрөн суманд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлийг эзэмшүүлэх, гарааны бизнес эрхлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор "Хөгжилд хамтдаа-залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих боломж" уулзалт, зөвлөлгөөнийг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд оролцсон залуусаас 14 залууг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд үнэ төлбөргүй суралцуулж, 50 залуус Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт төслийн сургалтанд хамруулан, эргэн төлөх нөхцөлтэй төсөл хөтөлбөрийн зээл олгохоор шийдвэрлэлээ. Энэ үеэр залуус "Орон нутагт ажлын байр байхгүй, хувийн хэвшилд ажилд орохоор цалин мөнгөө өгдөггүй, төрийн байгууллага ажлын байр байхгүй зарлагдсан байранд шалгалт өгөх гэхээр ажилласан жил, ажлын туршлага зэргийг шаарддаг нь залууст хүндрэлтэй байна" гэдгийг хэлж байлаа. Тус арга хэмжээнд 14 багийн 250 залуус оролцсон бөгөөд залуус цаашид хамтран бүлэг нөхөрлөл болон ажиллавал төсөл хөтөлбөрт хамрагдах боломжтой гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа.
Зөвлөлгөөнийг Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Мөрөн сумын Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн олон улсын байгууллагын Хөвсгөл Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгууллаа.
50 ЗАЛУУГ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРТ ХАМРУУЛАХААР БОЛЛОО |
|
Сэтгэгдэл бичих