Согу дүүргээс Хөвсгөлд 20000 ширхэг амны хаалт илгээжээ
2021-06-18 14:06:36, 551
 Хөвсгөл аймаг гадаад харилцаагаа өргөжүүлэн ажиллаж буй орнуудын нэг бол Бүгд Найрамдах Солонгос Улсын Тежон хотын Согу дүүрэг. Тус дүүрэгтэй 2011 оноос хойш хамтын үйл ажиллагааны гэрээ байгуулж боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж байна. Сүүлийн үед Хөвсгөл аймагт коронавируст халдварын тархалт нэмэгдэж буй энэ үед Согу дүүргээс  аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон  Засаг даргын Тамгын газарт 20000 ширхэг амны хаалт илгээснийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан аймгийн Онцгой комисс, Шуурхай штабт хүлээлгэн өглөө. Энэ онд найрамдалт харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байгаа юм. Ойн хүрээнд Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад Солонгос хэлний анхан шатны мэдлэг олгох цахим сургалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Согу дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж  сургалтыг мэргэжлийн Солонгос хэлний багш удирдан явуулж байгаа ажээ.
Б.Туяа 
 
 


Согу дүүргээс Хөвсгөлд 20000 ширхэг амны хаалт илгээжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0