Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд коронавирүсний 2 тохиолдол батлагдсан учраас Дархадын хотгор чиглэлийн хөдөлгөөнийг аймгийн Засаг даргын захирамжаар энэ сарын 24 хүртэл түр зогсоолоо. Тодруулбал Улаан-Уул, Баянзүрх, Рэнчинлхүмбэ, Цагаан-Нуур, Арбулаг сумдын орох гарах хөдөлгөөнийг 5 дугаар сарын 24-ний өглөөний 06 цаг хүртэл хаалаа. Энэ үеэр хяналтын цэг ажиллуулж халдварын голомтыг хумих, тандалтын үйл ажиллагаа зохион байгуулж ажиллахыг дээрх сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо. Зөвхөн эрүүл мэнд, буяны ажил, албан томилолт, хүнс, шатахуун, түлээ түлш тээвэрлэх үед тусгай зөвшөөрлөөр зорчино. Харин бусад сумд зөвшөөрөл шаардахгүй чөлөөтэй нэвтэрнэ. Мөн халдвар тархахаас сэргийлэх зорилгоор Мөрөн сумын Сүхийн ам, Нисэхийн чиглэлд хяналтын постыг ажиллуулж эхэллээ.

Б.Туяа
| Дархадын хотгор чиглэлийн хөдөлгөөнийг энэ сарын 24 хүртэл түр зогсоолоо |
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Доктор Сокорро Эскаланте тэргүүтэй баг ажиллаж байна 2025-11-04 15:52:26
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нээгдлээ 2025-11-04 13:05:18
Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08
Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49
Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12