Эрхүү хоттой хамтын ажиллагааны хүрээнд Хөвсгөлд томоохон үйлдвэрүүдийг байгуулна
2021-05-21 19:49:36, 1679

Монгол Улс, ОХУ-ын хооронд найрамдалт харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд Монгол, Оросын Найрамдлын нийгэмлэгээс зохион байгуулсан “Хамтдаа-100 жил найрамдлын буухиа” цахим уулзалтад Хөвсгөл аймгийн Засаг даргын Орлогч М.Хуягбаатар болон холбогдох хүмүүс  оролцлоо.

Энэ үеэр Хөвсгөл аймаг Эрхүү хоттой харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хамтран хэрэгжүүлэх Эко адал явдалт тусгай зориулалтын аялал жуулчлалын төрлүүдийг хөгжүүлэх, Хөвсгөл аймгаас мах экспортлох болон мал бордох, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хамтарсан үйлдвэр барих, Мал аж, ахуйн түүхий эдэд түшиглэсэн нэхмэл, сүлжмэл болон оёдлын үйлдвэр байгуулах талаар ярилцлаа. 

Тус үйлдвэрүүдийг байгуулахад бүтээгдэхүүний чанарын тогтолцооны нэгдсэн стандарт, хил гаалийн үнэ тарифын зохицуулалтыг Монгол-Оросын Засгийн газар хоорондын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр ярилцлаа. 

Б.Ганаа



Эрхүү хоттой хамтын ажиллагааны хүрээнд Хөвсгөлд томоохон үйлдвэрүүдийг байгуулна