Хөвсгөл Эрчим хүч ХХК-ий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр З.Бадрал томилогджээ
2021-04-14 19:25:05, 4629
Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул Их үен ХХК-ийн захирал Зэвгийн Бадрал Хөвсгөл Эрчим хүч ХХК-ий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогджээ. Тэрбээр  Тариалан сумын 10 жилийн сургууль, Политехникийн дээд сургууль архитектор,  Барилгын коллежийг Барилгын  инженер мэргэжлээр төгссөн.
Монгол Улсын Зөвлөх архитектор
 
Ажлын туршлага:
 
Аймгийн АДХГЗахиргаанд аймгийн Ерөнхий архитектор, барилга хариуцсан мэргэжилтэн,  аймгийн ЗДТГ-т аймгийн  ерөнхий архитектор, Барилга хот байгуулалтын албаны дарга,  Их үен ХХК, Далайн гялбаа ХХК-ний  захирлаар ажиллаж байсан. Хөвсгөл аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр 1 удаа сонгогдож байсан. Хөвсгөл аймгийн Ардчилсан намын  хорооны гишүүн, тэргүүлэгч ажээ. 
 
Б.Ганаа


Хөвсгөл Эрчим хүч ХХК-ий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр З.Бадрал томилогджээ