Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 3-р хуралдаан болж Мөрөн сумын Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Ээлтэй Мөрөн” үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж баталлаа.

“Ээлтэй Мөрөн” хөтөлбөрт “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого, иргэндээ ээлтэй хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, ухаалаг засаглалын бодлого, эко хөгжлийн бодлого гэсэн 5 бодлогын хүрээнд 34 зорилт, 133 арга хэмжээ тусгагдсан байна.Тус хөтөлбөрийг Засгийн газраас баталсан бодлогын хүрээнд боловсруулж, хуулийн хугацаанд Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст хүргүүлж санал дүгнэлт авсан. Мөн иргэд, Төрийн бус байгууллага болон төрийн байгууллагуудаас цахимаар санал авч тусгасан гэдгийг Засаг дарга Б.Батбаяр хэлж байлаа.
| Мөрөн сумын Засаг даргын хэрэгжүүлэх "Ээлтэй Мөрөн" хөтөлбөрийг баталлаа |