Хөвсгөл аймгийн 23 сум 1 тосгоны 129 багийн нутагт 9379 хот айл, 18698 малчин өрхөд 5694.6 мянган толгой мал өвөлжинө. Үүнээс тэмээ 2.4 мянган толгой, адуу 264.9 мянган толгой, үхэр 484.6 мянган толгой, хонь 2755.0 мянган толгой, ямаа 2187.6 мянган толгой буюу хонин толгойд шилжүүлснээр 9498.2 мянган толгой мал өвөлжихөөр урьдчилсан мэдээ гарчээ.
Аймгийн хэмжээнд нийт 16 сумаас 1259 өрхийн 531.4 мянган толгой мал отроор өвөлжихөөс гадна аймгийн нутагт 1 сумын 15 өрхийн 8.9 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт 16 сумын 400 өрхийн 303.6 мянган толгой мал өвөлжинө. Сум дундын отрын бүс нутагт 1 сумын 84 өрхийн 70.1 мянган толгой мал, хилийн зурвас нутагт 5 сумын 191 өрхийн 25.6 мянган толгой мал, Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 4 сумын 506 өрхийн 116.8 мянган толгой мал тус тус өвөлжихөөр бэлтгэлээ хангасан байна гэдгийг Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Б.Туяа
| 18698 малчин өрхөд 5694.6 мянган толгой мал өвөлжинө |
Хатгал-Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил ирэх онд эхэлнэ 2025-11-14 15:39:46
Номын сан "Гэр бүлийн уншлагын танхим"-тай боллоо 2025-11-10 13:09:09
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Доктор Сокорро Эскаланте тэргүүтэй баг ажиллаж байна 2025-11-04 15:52:26
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нээгдлээ 2025-11-04 13:05:18
Сэтгэгдэл бичих