Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн Солонго гэдэг газар аймгийн төвөөс баруун урд зүгт 130 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 80 км-т малчин Б-гийн өвөлжөө шатаж, гал түймэрт 50 ишиг, 150 хурга, нийт 200 төл мал хорогдсон байна.
Хаврын улиралд хуурайшилт нэмэгддэг учраас иргэдийг гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас анхааруулан сэрэмжлүүлж байна. Энэ сарын 11-нд аймгийн нийт нутгаар хуурайшилт нэмэгдэж Цэцэрлэг, Мөрөн, Их-Уул зэрэг сум түймрийн эрсдэл их буюу аюултай 3-р зэргийн түвшинд хүрсэн боловч өчигдрөөс эхлэн нийт нутгаар цас, бороо орсны улмаас хуурайшилт багасаад байгаа ажээ.
Б.Ганаа
| 200 төл мал галд өртөж хорогджээ |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08