Хөвсгөл аймгийн Тариалан суманд энэ сарын 6-нд коронавирүст халдварын 3 тохиолдол илэрсэн. Батлагдсан 3 тохиолдлын 1-р хавьтлаас 6 дахь хоногт буюу энэ сарын 11-нд 3 тохиолдол нэмж батлагдсан байна. Тус сумаас орох гарах хөдөлгөөнийг хориглож 7 цэгт хяналтын пост, явуулын 24 цагийн 2 хяналт нийт 9 пост ажиллаж байна.

Сумын Засаг даргын нөөц хөрөнгөнөөс сумын Эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай халдвар хамгааллын комбинзон 40 ширхэг, санитол, бээлий , N95 маск, хогийн уут зэрэг нэг сая гаруй төгрөгийн халдвар хамгааллын хувцас хэрэглэлийг шийдвэрлэн өгсөн байна. Тус суманд ойрын хавьтлын 44 иргэн тандалтад байна гэдгийг Тариалан сумын Засаг дарга Х.Эгиймаа мэдээллээ.
Б.Ганаа
| Тариалан суманд хяналтын 9 пост ажиллаж байна |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31