Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас коронавирүст халдварын 15 тохиолдол батлагдсан учраас сумын хэмжээнд хөдөлгөөнийг хязгаарлан 3 цэгт хяналтын пост 24 цагаар 7 дахь өдрөө ажиллаж байна. Халдвар батлагдсан иргэдийн 7 иргэдийг Мөрөн суманд зөөвөрлөн авч ирж эмчилж байгаа бол сүүлд илэрсэн 8 тохиолдлыг Цэцэрлэг суманд эмчилж байна. Өнөөдрийн байдлаар 13 иргэний биеийн байдал хэвийн 2 хүн хүндэвтэр байгаа гэнэ. Аймгийн Онцгой комиссын 13- хуралдааны шийдвэрээр Цэцэрлэг сумын үйл ажиллагааг энэ сарын 29 хүртэл хориглоод байгаа юм. Хяналтын 3 цэг дээр аймгийн Онцгой байдлын газар, Цэцэрлэг сумын Засаг Даргын Тамгын газар, сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн албан хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Аймгийн Онцгой байдлын газраас Цэцэрлэг сумын Шуурхай штабын үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн зөвлөмж хүргэн ажиллаж байна.
Б.Ганаа
| Цэцэрлэг сумын 3 цэгт хяналтын пост ажиллаж байна |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31
Сэтгэгдэл бичих