Хөвсгөл аймгийн Ханх сумын нутгаар цас дахин орвол өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Энэ жилийн хувьд өвсний гарц тааруу, байгалийн хадлан муутайгаас тус сумын малчид өвсийг 70 хувьд хүртэл бэлтгэсэн байна. Өнөөдрийн байдлаар өөрсдийн бэлтгэсэн хадлангийн 40 хүртэлх хувийг хэрэглээд дуусаж байгаа гэнэ. Ханх сумын Тураг, Хороо, Төвийн багуудын хэмжээнд нийт 525 өрхийн 54000 толгой мал өвөлжиж байна. Сумын удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүд багуудаар явж өвөлжилтийн байдалтай танилцжээ. Өвөлжилтийн хувьд тус суманд олон жилийн дунджаас их цас орж шууран, эрс хүйтэрснээр цас хатуурч мал бэлчээрлэхэд хүндрэлтэй болжээ. Хороо багийн Хороо голын баруун тал, Буянт орчимд 10-15 см зузаан, Улаан мод, Тохмог, Мунгараг орчимд 15-20 см, Ходон, Оёг орчимд 20-25 см, зарим хунгарласан газраа үүнээс зузааран шуурч хатуурсан байна.
Мөн Тураг багийн нийт нутгаар 2-3 удаа цас орж цасны зузаан 10-15 см, Таана, Тураг, Шугнуул, Той, Ноён гол, Сэвсүүл, Анжигас, Далбаа, Борсогт 10-25 см хатуурч хунгарласан байна. Цаашид цас дахин орвол өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа бөгөөд өвс тэжээлийн дутагдалд орох байдалд хүрч байгаа ажээ.
Б.Гантуяа
| Ханх сумын нутагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байна |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31