Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2-р багийн мянгат малчин Х.Хашчулуун өнөөдөр ХӨСҮТ-ийн хамт олонд зуун ширхэг ямааны мах хандивлалаа.
Тэрбээр “Ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөө цаг наргүй ажиллаж байгаа Халдварт өвчин судлалын төвийн хамт олны мэдээллийг өдөр бүр зурагтаар үздэг. Зарим нэг нь ажлаа хийж байгаад халдвар авсан гэх мэдээлэл аваад сэтгэл их эмзэглэсэн.
Тэгээд өөрийн мал сүргээсээ эрчим омгийн 100 ямааны махыг дотор цувдай зэрэгтэй нь авчирч өгч байна” гэдгийг хэлж байлаа. Х.Хашчулуун бага наснаасаа мал маллаж эхэлсэн бөгөөд 1984 онд түүний аав Эрчим омгийн ямааг өсгөн үржүүлж эхэлсэн бөгөөд 1300 гаруй толгой ямаатай аж.
Эрчим омгийн ямаа нь өндөр уулсын бүсэд зохицсон, чийрэг, бие томтой, цээжний хэсэг сайн хөгжсөн, ноолуурын гарц сайн, ясжилт сайтай хар зүстэй юм.
Б.Туяа
| Төмөрбулаг сумын малчин Х.Хашчулуун ХӨСҮТ-д зуун ямааны мах хандивлав |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31