Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвөөс зүүн тийш 18 км-т байдаг Оргихын булаг буюу ижий булгийг олон иргэд зорин ирдэг болжээ.

Тус булаг тахилгат Баян уулын баруун дээд талд Нарийн уулын өвөр хормойгоос эх авдаг бөгөөд 800 метр орчим урсаж Багтагын голд цутгадаг, байнгын урсаж байдаг юм.
Зуны улиралд ус нь маш хүйтэн байдаг бол өвөлдөө хөлддөггүй урсаж байдаг онцлогтой юм.

Оргихын булгийн дэргэд ээжийн тухай дуу дуулбал ус дээш урсан оргилдог тул нутгийн иргэд Ижий булаг гэж нэрлэдэг болжээ.
Булгийн хажууд мөнх ногоон гацуур, хуш, шинэс зэрэг олон зүйлийн мод, бут ургадаг, үзэсгэлэнтэй газар ажээ.

Б.Ганаа
| “Оргихын булаг”-ийг олон иргэд зорин очдог болжээ |
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Доктор Сокорро Эскаланте тэргүүтэй баг ажиллаж байна 2025-11-04 15:52:26
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нээгдлээ 2025-11-04 13:05:18
Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08
Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49
Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Сэтгэгдэл бичих