Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит бус 24 дүгээр хуралдаанаар Арбулаг сумын Цагаан чулуутын овоог намрын дунд сарын 17-нд тахиж байх шийдвэр гаргалаа.
Тус овоог эрт дээр үед хэрхэн тахиж байсан тухай судар олдсон байна. Сударт овоог намрын дунд сарын 17-нд тахиж байхыг бичиж үлдээсэн учраас Цагаан чулуутын овоонд намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр жил бүр хүндэтгэл үзүүлж, 4 жилд нэг удаа тахиж байхаар боллоо.
Цагаан чулуутын овоог Хотгойдын Шадар ван Чингүнжав 1757 онд Манж нарт баригдаж, түүнийг Бээжинд аваачиж цаазлахад, нутгийн иргэд нууцаар эрхий хурууг нь цавчин эх нутагт нь авчирч хадагт боон, мөнгөн хайрцагт хийж, буу сэлмийн хамт газар ухан булж оршуулган дээр нь 1760 оны үед овоо босгосон гэсэн домог яриа байдаг.
Түүнээс хойш Хөвсгөл аймагт төдийгүй Монголдоо хамгийн томд тооцогддог тус овоог Хөвсгөлийнхөн тахин шүтсээр ирсэн түүхтэй юм.
Б.Ганаа
| Цагаан чулуутын овоог намрын дунд сарын 17-нд тахиж байх шийдвэр гаргалаа |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих