Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган багийн Хагархайн таг гэдэг газар аймгийн төвөөс зүүн зүгт 220 км-т, сумын төвөөс зүүн зүгт 46 км-т Сэлэнгэ аймгийн Шаамар сумын харьяат иргэн 33 настай, эрэгтэй самар түүж байхдаа ойролцоох отгоос тамхи авахаар явган гараад сураггүй болсон байна. Тус багийн дарга Э.Одгаригаар ахлуулсан иргэд эрэн хайх ажиллагааг 2 дахь өдрөө зохион байгуулж байгаа боловч олдоогүй аж. Иргэдийг самар, жимс түүхдээ ойд ганц нэгээрээ явахгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.
Б.Ганаа
| Самарт яваад төөрсөн иргэнийг хайж байна |
Сэтгэгдэл бичих