Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх, тэдний өөрийгөө хөгжүүлэх, амьдрах арга ухаанд суралцах үйлийг дэмжих, амжилт, ололт, давуу тал, шилдэг үлгэр дуурайллыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр оны шилдгүүдээ шалгаруулдаг уламжлалын дагуу энэ оны аймгийн шилдэг хүүхэд, шилдэг анги хамт олныг тодрууллаа.

Энэ жил 14 сургуулийн 38 хүүхэд, 4 анги хамт олны тодорхойлолт материал ирснээс 10 хүүхэд, нэг анги хамт олныг оны шилдгээр шалгаруулж, урамшуулсан юм.

Шилдэг хүүхдүүдэд аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга, аймгийн Хүүхдийн элч Л.Ганболдын санаачилгаар өнгөрсөн жилээс эхлэн хүүхэд тус бүр сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгодог болсон нь хүүхдээ дэмжсэн, тэдэнд итгэл, урам зориг өгсөн бодитой шийдвэр болсон гэдгийг эцэг эхчүүд энэ үеэр онцолж байлаа.
Б.Гантуяа
| Аймгийн шилдэг хүүхэд тус бүрийг нэг сая төгрөгөөр урамшуулав |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих