Сургуулийн насны сурагчдын өөрийгөө илэрхийлэх, бусадтай харилцах ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Мөрөн хотын аварга шалгаруулах “Гэрэлт ирээдүйг хамтдаа бүтээцгээе” уран илтгэлийн анхдугаар уралдааныг зохион байгууллаа.

Илтгэлийн уралдаанд Мөрөн хотод үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулийн 51 хүүхэд оролцож оюун бодол ур чадвараа сорин өрсөлдсөнөөс “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн сурагч Н.Тэмүүлэн түрүүлж уран илтгэгчээр шалгарсан бол дэд байрт “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн сурагч М.Мөнх-Эрдэнэ, гуравдугаар байрт “Титэм” сургуулийн сурагч Б.Басбиш шалгарчээ.

Уралдаанд оролцогчид эхний шатандаа “Арван жилийн дараах миний Мөрөн хот”, “Миний мөрөөдөл айдасгүй ирээдүй”, “Гэмт хэрэг зөрчилгүй миний Мөрөн хот”, “Ногоон уламжлал бидний ирээдүй” сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлсэн бол 2-р шатанд шилдэг 10 илтгэгч шалгаран шүүгчийн зүгээс өгсөн сэдвийн дагуу 3 минут бэлтгэн илтгэлээ хэлэлцүүлсэн байна.
Б.Гантуяа
| Н.Тэмүүлэн уран илтгэгчээр шалгарав |
Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08
Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49
Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07
Сэтгэгдэл бичих