Хөвсгөл аймгийн Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газраас зэрлэг ан, амьтдын гүйдлийг хянах, хууль бус анчдыг илрүүлэх зорилгоор таван жим дээр таван камер байрлуулсан байна.
Хөдөлгөөнийг өөрөө мэдэрдэг камерийг өнгөрсөн жилээс тавьж эхэлсэн бөгөөд камерт зэрлэг ан, амьтдын гүйдэл мөн тусгай хамгаалалттай газарт нэвтрэн орж байгаа хүмүүсийн зөрчил илэрч, байгаль хамгаалагчид тухай бүрийд нь хэлж сануулан иргэдийг тусгай хамгаалалттай бүсээс гаргаж байжээ.
Мөн хавар болж ногоо гарч эхлэхэд зэрлэг амьтдад эрдэс тэжээл дутагддаг учраас дөрвөн цэгт 300 кг давс тавьж, байгаль хамгаалагчийн хараа хяналтан дор шаардлагатай цэгүүдэд биотехникийн арга хэмжээ авч байгаа гэнэ.Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газарт 60 гаруй зүйлийн хөхтөн амьтан түүн дотор нэн ховор, ховордсон аргаль, янгир, хандгай, хүдэр, чацуулан зэрэг 20 гаруй төрлийн амьтан байдаг ажээ.
| ЗЭРЛЭГ АН, АМЬТДЫГ ХАМГААЛАХ ЗОРИЛГООР ТАВАН ГАЗАРТ КАМЕР СУУРИЛУУЛЖЭЭ |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих