Хөвсгөл аймагт хүүхэд, багачуудын дунд шатрын спортыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн авьяас, ур чадварыг дэмжин хөгжүүлэхэд зорилготой зохион байгуулагддаг “Цодгор хүү-2022” тэмцээн 31 дэх жилдээ эхэллээ. Тэмцээнд 6 цэцэрлэг, 18 сургуулийн 207 хүүхэд 4 насны ангилалд өрсөлдөж байна.

“Цодгор хүү-2022” тэмцээнийг хүүхэд, боловсролын байгууллагын ахмад ажилтан, Ардын боловсролын тэргүүний ажилтан Р.Дамдинсүрэн агсны нэрэмжит болгон аймгийн Шатрын холбоо, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж байна. Тэргүүн байрт шалгарсан хүүхдүүд Улсын аваргад оролцох эрх авах ажээ.
Б.Ганаа
| “Цодгор хүү-2022” тэмцээнд 200 гаруй хүүхдүүд оролцож байна |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих