Хөвсгөл аймгийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл хуралдаж залууст чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээг эрчимжүүлж ажиллахаар боллоо. Энэ үеэр Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн ажлыг тогтмолжуулж, залуучуудын асуудлаарх салбар дундын бодлого, зохицуулалт, хамтын ажиллагааг сайжруулах, залуучуудын хөгжлийг дэмжих үйлчилгээний нэр төрөл, орчин, нөхцөлийг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэхээр болно.
Тодруулбал Залуучуудын салбар зөвлөлөөр дамжуулан Хөвсгөл аймагт Гэрлэх ёслолын ордон барих ажлыг эрчимжүүлж, энэ ондоо багтаан зураг, төсвийг хийлгэхээр болов. Мөн нийт залуучуудын дуу хоолой, санал хүсэлтийг нэгтгэдэг бие даасан цахим суваг бий болгон хөгжүүлэх, залуучуудыг тогтмол сонсдог байх, аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан залуучуудын асуудлаарх зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг залуучуудын санал хүсэлтийг харгалзан уялдаа холбоог хангаж ажиллахаар боллоо.
| Хөвсгөл аймаг “Гэрлэх ёслолын ордон”-той болно |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих