Хөвсгөл аймгийн Мөрөн хотод ХБНГУ-ын Барут Марк хотын дарга Петр Илк тэргүүтэй төлөөлөгчид ажлын айлчлал хийлээ. Хамтын ажиллагааны хүрээнд 2021-2023 онд хэрэгжиж байгаа “Мөрөн хотын ахуйн хог хаягдлын тогтвортой менежмент төсөл”-ийн хүрээнд Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн хамт олны хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаатай танилцлаа.
.jpg)
Тус сургууль 3000 гаруй сурагчидтай бөгөөд хогийг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж сурсан байна. Төслийн хүрээнд багш нар хичээлээрээ дамжуулан сурагчдад хог хаягдлыг багасгах, худалдан авалт хийхдээ дахин боловсруулах савтай эсэх, гялгар уутнаас татгалзаж даавуун тор хэрэглэж сурах зэрэг талаар мэдээллүүдийг олгосон байна. Харин сурагч бүр сурсан мэдлэгээ эцэг эх гэр бүлтэйгээ хуваалцан гэртээ хогоо ангилан ялгах зөв дадал хэвшилтэй болжээ.

Сурагчид гэртээ ангилан ялгасан хогоо сар бүрийн сүүлийн 7 хоногийн 5 дахь өдөр сургуульдаа татан төвлөрүүлж хоёр дахь түүхий эд боловсруулдаг иргэдэд тушаадаг болжээ. Хогийг ангилан ялгаж сурах нь байгаль дэлхийгээ бохирдуулахгүй, санхүүгийн хувьд ч орлого олох боломжтойг сурагчид хэлж байлаа.
.jpg)
“Төслийн хүрээнд хүүхэд бүр хог хаягдлын мэдлэгтэй болж эцэг эх, гэр бүлдээ нөлөөлж үр дүнд хүрсэн байна” гэдгийг Барут Марк хотын дарга Петр Илк хэлж байлаа. Мөн ирэх зун сурагч солилцоо хөтөлбөрийг хэрэгжүүлэн Дэлгэрмөрөн цогцолбор сургуультай хамтран ажиллахаар боллоо.

Б.Ганаа
| Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн сурагч бүр хогоо ангилан ялгаж сурчээ |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих