Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын урилгаар хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо эмчилгээг иргэдэд ойртуулж, орон нутагтаа хавдрын нарийн мэргэжлийн эмчилгээ үйлчилгээ хүргэх зорилгоор Хавдар судлалын үндэсний төвийн эмч Б.Түвшин тус аймагт ажиллаж байна.
Тэрбээр ирснээс хойш буюу 1 сар гаруй хугацаанд орон нутагт хөхний хавдрын 2, ходоодны хавдрын 3, элэгний хавдрын 1, бөөрний хавдар 1 нийт 7 хагалгааг Хавдар судлалын үндэсний төвийн эмч нартай хамтран амжилттай хийсэн байна. “Цаашид орон нутагт ирэх оноос эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хавдрын хагалгаа, чих хамар хоолой, бүдүүн нарийн гэдэсний мэс засал, дурангийн мэс засал төдийгүй нүд, хүүхэд, нярай, дотрын чиглэлээр хийж болдог 3 дахь шатлалын хагалгааг хийхээр төлөвлөж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч Г.Оюунжаргал хэлж байлаа.

“Тус аймагт ажиллах хугацаандаа олон эмч нарыг сургаж мэдлэг чадвар олгож хагалгааг нутагшуулахыг зорьж байна. Иргэд хамгийн гол нь жилд нэг удаа үзлэг оношлогоонд ороод сурчих дадал эзэмших хэрэгтэй. Хавдар эрт илэрсэн үед эмчлэх боломжтой учраас эрт илрүүлгийн үзлэгт орж байгаарай” гэдгийг эмч Б.Түвшин онцолж байлаа.
| Хөвсгөлд сар гаруйн хугацаанд 4 төрлийн хавдрын 7 хагалгааг амжилттай хийжээ |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих