Дархлаажуулалтад хамрагдалт 97,6 хувьтай байна
2021-04-14 17:07:03, 280

Хөвсгөл аймгийн хэмжээнд БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм үйлдвэрийн Вероцелл нэртэй вакцин 5788 хүн тун вакцин хуваарилагдан ирж 23 сум, аймгийн төвд нийт 29 цэгээр дамжуулан нийт 5651 хүнийг хамруулсан бөгөөд  дархлаажуулалтын хамралт 97,6 хувьтай байна. Эхний ээлжид Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдал зэрэг онцгой нөхцөлд ажиллаж байгаа байгууллагын алба хаагчдад хийж  байна. Дархлаажуулах  ажлыг  Мөрөн сумын 5 цэгт, тодруулбал Эрдмийн далай цогцолбор сургууль, Титэм, Аваргууд, Ирээдүй, Гурван-Эрдэнэ сургуулиудын зааланд  хийсэн  байна.  Харин орон нутагт сумын Эрүүл мэндийн төвөөр дамжуулан хийсэн байна.

Б.Ганаа


Дархлаажуулалтад хамрагдалт 97,6 хувьтай байна