“Хөх сувд” олон улсын мөсний баярын мөсөн хотхоныг энэ жил “Монголын гайхамшиг” сэдвийн хүрээнд Д.Цэрэнбат ахлагчтай мэргэжлийн баг урлаж байна.
Тус багийн хамт олон Финланд Хейнола олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд тэргүүн байр, БНХАУ-ын зүүн хойд мужийн Харбин хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цас, мөсний фестивальд 2019 онд "Нарны хатан" бүтээлээр гуравдугаар байрт шалгарч байсан туршлагатай хамт олон юм.
Мөн нийт урлаачдын дунд 2 сарын 13-15-ы өдрүүдэд “Монголын гайхамшиг” сэдвийн хүрээнд мөсөн урлалын тэмцээн болох юм.
Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой "Хөх сувд" мөсний баяр ирэх сарын 13-23-ны өдрүүдэд Хатгал тосгоны Хайчийн аманд болно.
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд жил бүр болдог мөсний баяр энэ жилийн хувьд 10 хоног болж өргөжиж байгаагаараа онцлог юм.
Б.Ганаа
| Мөсөн хотхоныг "Монголын гайхамшиг” сэдвийн хүрээнд урлаж байна |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих