Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн өдөрт зориулсан аймаг, сумын цолтой 64 бөхийн барилдаан боллоо. Барилдаанд Арбулаг сумын харьяат аймгийн арслан Г.Батням түрүүлж, Арбулаг сумын харьяат аймгийн заан Г.Бат-Эрдэнэ үзүүрлэлээ.

Энэ үеэр өсөх ирээдүйтэй бөхөөр Тосонцэнгэл сумын заан Б.Пүрэвнямыг тодруулж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас өргөмжлөл, мөнгөн шагналыг гардууллаа. Мөн Үндсэн хууль батлалцаж явсан ахмадуудад хүндэтгэл үзүүллээ. Тус аймгаас АИХ-ын 25 депутат энэхүү хуулийг батлалцаж байснаас эдүгээ 10 депутат орон нутагтаа ажиллаж амьдарч байна.



Б.Ганаа
| Өсөх ирээдүйтэй бөхөөр Тосонцэнгэл сумын заан Б.Пүрэвням тодорлоо |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих