"Өрхийн тариалан-2021" хөдөлгөөний хүрээнд үрийн дэмжлэг үзүүлж байна
2021-05-21 18:03:51, 148

Цар тахлын энэ цаг үед хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх, хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах, хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэх, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Өрхийн тариалан-2021” хөдөлгөөнийг улсын хэмжээнд өрнүүлж байна.  

Хөдөлгөөний нээлт Хөвсгөл аймагт болж, сумдын хөдөө аж ахуйн тасгийн хүнс тэжээл газар тариалан хариуцсан мэргэжилтнүүд, төмс хүнсний ногоо тариалдаг иргэд Мөрөн сумын хашаандаа хүнсний ногоо тариалдаг ногоочдод онлайнаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, үрийн дэмжлэг  үзүүлж байна.  

Хүнсний ногооны үрийг зах зээлийн үнээс 80 хувиар хөнгөлөлттэй олгож байгаа. Бүх сумын ногоочдоос хүнсний үрийн захиалгыг авч ХХААХҮЯ-нд уламжилж, Хөдөө аж ахуйг дэмжих сангаас хүнсний ногооны үрээ авч сумдад хуваарилах ажлыг зохион байгуулна гэдгийг Хөвсгөл аймгийн ХХААГ-ын Үйлдвэр худалдаа үйлчилгээний газрын  дарга Б.Нарантуяа хэллээ.

Б.Ганаа


"Өрхийн тариалан-2021" хөдөлгөөний хүрээнд үрийн дэмжлэг үзүүлж байна